Технологийн түншлэл

Санаа таных.
Зах зээл дэргэд чинь.
Бид таны CTO болъё.

Гадаадад амьдарч, сурч, ажиллаж байгаа Монголчууддаа: байгаа улсдаа олж харсан бодит асуудлыг шийдэх платформын санаа байвал бидэнд илгээгээрэй. Санаа чинь хүчтэй, өөрөө бүхнээ зориулахад бэлэн бол erxes технологийн баг болж орж, бүтэн платформыг нь бүтээгээд зах зээлд хамт гаргая.

  • ✓ Урьдчилгаа төлбөргүй, хувь эзэмшлээр хамтарна
  • ✓ Вэб, апп, B2B, B2C, P2P аль нь ч болно
  • ✓ Тухайн улсын төлбөр, компанийн бүртгэлийг хамт шийднэ

Бид яагаад үүнийг эхлүүлсэн бэ

Улс маань бидэнд юу хийж өгөхийг хүлээхгүй, дэлхийгээс орлого олдог брэнд өөрсдөө бүтээе.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчууд бол манай хамгийн том гүүр.

“Надад сайн технологийн баг байсан бол, эсвэл нэг боломж гарчихвал энэ санаагаараа том юм босгох байсан даа гэж боддог үе бидэнд бүгдэд нь байдаг. Би өөрөө ч яг тийм үеийг туулсан.”

Солонгос, Швейцарь, АНУ, Япон, Хятад, Австрали гээд хаана ч амьдарч байсан, тэндхийн зах зээлийг дотроос нь сайн мэддэг Монголчууд олон бий. Голдуу ганцхан зүйл дутдаг: тэр санааг нь бодит вэб, мобайл апп болгоод, төлбөрийн системтэй нь найдвартай босгоод өгөх технологийн хамтрагч.

Энэ санаачилгын зорилго маш энгийн. Бид таны технологийн хамтрагч, CTO болж оръё. B2B, B2C, P2P аль нь ч хамаагүй. Тив бүрт, улс бүрт Монголчуудын авч явдаг платформ босгож, эдийн засгаа солонгоруулж, эх орон руугаа илүү их орлого татъя.

erxes баг Монголд бүтээж, дэлхийд өрсөлдөнө
Хүсэлт илгээх
01

Технологио бүрэн даана

Вэб, мобайл апп, маркетплейс, дотоод систем гээд бүх хөгжүүлэлтийг erxes-ийн инженерүүд хариуцаж хийнэ.

02

Хөлсний ажил биш, түншлэл

Бид захиалгаар код бичиж өгөөд салдаг газар биш. Итгэсэн санаандаа технологиор хөрөнгө оруулж, хувь эзэмшлээр хамтарна.

03

Орон нутгийн төлбөр ба компани

Таны байгаа улсын төлбөрийн систем (Stripe, Toss, TWINT, PayPay, Alipay г.м) болон компани бүртгүүлэх ажлыг хамт шийднэ.

04

Хугацаа, нөхцөлөө шулуухан хэлнэ

Ярилцсаны дараа хувь эзэмшлийн санал болон платформыг яг хэдэн хоног, хэдэн сард хийж дуусгахаа тодорхой хэлнэ.

Итгэлцэл

Бид таны санааг хулгайлах гэж энд байгаагүй.

Хүсэлт илгээхээсээ өмнө хамгийн түрүүнд төрөх эргэлзээнд шулуухан хариулъя.

01

Энэ бол бидний бизнесийн арга биш

erxes бол зөвхөн бүтээгдэхүүн, технологи бүтээхдээ төвлөрдөг компани. Бусдын санааг хуулбарлаад явах нь бидний хийдэг ажил биш, нэр хүндэд ч таарахгүй.

02

Авч явах хүнгүй бол санаа дангаараа явахгүй

Солонгост, Швейцарьт, АНУ-д өдөр бүр хэрэглэгчтэй уулзаж, борлуулалтаа хийх та байхгүй бол бид хичнээн сайн систем бичээд ч нэмэргүй. Бидэнд санаа биш, тэрийг амьдруулах хамтрагч хэрэгтэй.

03

Нууцлалтай хадгална

Таны бичсэн мэдээлэл олон нийтэд харагдахгүй. Зөвхөн шийдвэр гаргах цөөн хүн л дотооддоо уншиж танилцана.

Хэрхэн ажиллах вэ

Хүсэлт илгээхээс зах зээлд гарах хүртэл 4 алхам.

Илүү дутуу шат дамжлагагүй. Шууд ярилцаад, тохирвол ажилдаа орно.

01

Хүсэлтээ илгээнэ

Доорх 14 асуултад өөрийнхөө одоогийн байдал, санаа болон цаг завын боломжоо үнэнээр нь бичээд явуулна.

10–15 минут зарцуулна
02

Уншаад уулзалт товлоно

Манай баг хүсэлт бүрийг өөрсдөө уншина. Санаа, зах зээл, хамтрах боломж таарч байвал видео уулзалт товлоно.

1:1 шууд ярилцлага
03

Хувь эзэмшил ба хугацаа

Хамтрахаар болбол хувь эзэмшлийн саналаа өгч, платформыг яг хэдэн хоног эсвэл сард хийж дуусгахаа тодорхой хэлнэ.

Тодорхой нөхцөл, хуваарь
04

Хөгжүүлээд нээнэ

Бүтээгдэхүүнээ босгож, тухайн улсын төлбөрийн системийг холбоод, шаардлагатай бол компаниа бүртгүүлээд хамт нээнэ.

Зах зээлд гарах

Аль ч улсад

Та аль улсад амьдарч байна? Тэндхийн төлбөр, дэд бүтэцтэй нь босгоно.

Бүс нутгаа сонгоод тухайн зах зээлд ямар төлбөр, бүтэцтэйгээр ажиллаж болохыг хараарай.

Шударга ярилцъя

Бидэнд ч сонголт бий, танд ч сонголт бий.

Хоёр талын цаг адилхан үнэтэй. Хүсэлт илгээхээсээ өмнө доорхыг уншаад үзээрэй.

Хамтарч ажиллая

Бид хэнийг хайж байна вэ

  • ✓Энэ төсөлдөө ирэх 2–3 жил, бодит цаг заваа бүрэн зориулахад бэлэн хүн.
  • ✓Амьдарч буй улс эсвэл ажиллаж байгаа салбарынхаа асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн хүн.
  • ✓Технологийг erxes хариуцахад хэрэглэгч олох, борлуулах, авч явах ажлаа өөрөө нугалж чадах хүн.
  • ✓Яагаад erxes-тэй хамтрахыг хүсэж байгаа, бид яагаад тантай хамтрах ёстойгоо тодорхой хэлж чадах хүн.
Тохирохгүй

Хэнд зориулагдаагүй вэ

  • ✕“Санаагаа хэлж өгье, та нар хийгээд ажиллуулаад ашгаасаа хуваая” гэсэн хандлага.
  • ✕Одоогийн ажил, сургуулиа огт хөдөлгөхгүйгээр зөвхөн амралтын өдрөөр бага зэрэг оролдож үзэх бодол.
  • ✕Хэн, яагаад мөнгө төлөхийг бодож үзээгүй, нэг ч бодит хэрэглэгчтэй ярилцаагүй хийсвэр хүсэл.
  • ✕Бүх эрсдэлийг технологийн талд орхиод, өөрөө хариуцлага үүрэхэд бэлэн биш бол.

Хамтрах хүсэлт

Шударга, тодорхой бичээд илгээгээрэй.

Энэ 14 асуулт нь таныг, таны санааг, бас энэ төсөлд хэр бэлэн байгааг ойлгоход хэрэгтэй. Урт гоё үг биш, үнэн бөгөөд тодорхой хариулт л хангалттай.

Нууцлалтай хадгална

Таны мэдээлэл зөвхөн манай шийдвэр гаргах багт очно. Бичиж байгаад түр гарсан ч ноорог тань хөтөч дээр автоматаар хадгалагдана.

Илгээсний дараа юу болох вэ?

Бүх хүсэлтийг манай баг өөрсдөө уншина. Хамтрах боломжтой гэж үзвэл 30–45 минутын видео уулзалт товлож, дараа нь хувь эзэмшил болон хийж дуусгах хугацаагаа тодорхой хэлнэ.

Асуух зүйл байна уу?

Хүсэлт бөглөхөөсөө өмнө тодруулах зүйл байвал баруун доод булангийн чатаар бидэнтэй шууд холбогдоорой.

Хамтрагчаа хэн болохыг бодитоор таньж мэдэхийн тулд асууж байгаа юм.

Хүсэлтийг тань хүлээж авлаа

ID: —

Баярлалаа. Манай баг бүх хариултыг уншиж үзээд, хамтрах боломжтой гэж үзвэл видео уулзалт товлохоор и-мэйл эсвэл утсаар тантай холбогдоно.